Сэлэнгэ
Хөрш орны музейчид чуулж, хамтран ажиллах талаар зөвлөлдөв
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Цайны зам ба музейн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, музейчдын туршлага солилцох уулзалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музейн хурлын зааланд энэ сарын 16-ны өдөр боллоо. Эл үйл ажиллагаа нь Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн өмнө болж буйгаараа нэн онцлогтой боллоо. Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олон санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-ын Буриад Улсын Улан-Үд хот, Хиагт, зэдийн районы төлөөллүүд оролцлоо. Энэхүү хурлын үеэр тавигдсан гол илтгэлүүдийн үндсэн сэдэв нь “Цайна зам”-тай холбоотой байлаа. Учир нь энэ өдрүүдэд Наймаачин хот Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ой тохиож байгаа юм. Алтанбулаг сумын хөгжлийн үндсэн түүх нь цайны замтай салшгүй холбоотой аж. Энэ ч утгаар  монголын төрөөс “нэг бүс-нэг зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон цайны замыг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа билээ.   
147 өдөр