Завхан
Ё.Энхтуяа: Сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа өвчтөнийг эрүүл болоход чухал нөлөөтэй
Завхан /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Дөнгөж төрсөн нярайг угтаж, өтгөсийг үддэг нь сувилагч. Өвчтөнүүдтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах хугацаанд авах эмнэлгийн бүх л тусламж, үйлчилгээг үзүүлж, асрагч, аврагч, хамгаалагч, сэтгэл зүйч гээд олон мэргэжлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хүндтэй хүмүүс юм тэд. Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хөдөө орон нутагт тасралтгүй 36 жил хийж яваа аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ё.Энхтуяатай уулзаж ярилцлаа.
85 өдөр
С.Пүрэвжаргал: Бизнес эрхэлж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага төлбөрийн баримт олгох үүрэгтэй
Завхан /МОНЦАМЭ/. Худалдаа,үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч  иргэн, хуулийн этгээд нь иргэдэд НӨАТ-ын и-баримт өгөх үүрэгтэй байдаг. Тухайлбал манай аймагт татварын и-баримт өгдөггүй, хүнсний ногоо, сүү тараг худалдан авбал баримт өгөхгүй. Тамхи, архины татвар өндөр байдаг учраас НӨАТ-ын и-баримт өгөхгүй. Эсвэл үнийн дүн зөрүүтэй баримт олгосон, баримт авна гэвэл 10 хувийг нь нэмж төлнө гэх. Хямдарсан бараанд баримт өгөхгүй гэх мэт шалтгаануудыг аж ахуйн нэгжүүд, бүх төрлийн худалдаа эрхлэгчид хэлдэг тухай цахим орчинд иргэд санал гомдлоо мэдээлсэнтэй холбоотойгоор бизнесийн байгууллагын энэ бүх тайлбарууд зөв үү? Мөн НӨАТ-ын сугалааны урамшуулал, буцаан олголт болон азтан болсон тохиолдолд хэрхэн мэдээллээ баталгаажуулах талаарх тайлбарыг аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах албаны дарга, татварын улсын байцаагч С.Пүрэвжаргалтай уулзаж тодрууллаа.
95 өдөр