Дэлхийн яруу найргийн өдөр Завханд утга зохиолын редакцын зөвлөл байгуулагдлаа
Завхан/МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс “Дэлхийн дайтай сэтгэж, Эрдэнийн энэтэй бичицгээе” уриатай редакцийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү редакцийн зөвлөлийн зөвлөхөөр Төрийн соёрхолт, Болор цомын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Х.Лхасүрэн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА Л.Энхсайхан, МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баяржавхлан нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллах ажээ.
2663 өдөр