Завхан аймаг тулгамдаж буй хоёр асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв
Завхан/МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нарт зориулж 11-р сарын нэгний өдөр цахим хурлыг хийлээ. Энэ үеэр шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврыг бүх шатанд хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг 21 аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна.
2745 өдөр