Ирэх онд Дундговь аймагт сонин хэвлэл үүссэний 70 жилийн ой тохионо
Дундговь /МОНЦАМЭ/. Ирэх оны тавдугаар сарын нэгний өдөр Дундговь аймгийн сонин хэвлэлийн 70 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж аймгийн сонин хэвлэл, хэвлэх үйлдвэрийн түүхийг нэгтгэсэн ном гаргахаар ахмад үеийнхэн бэлдэж эхэлжээ.
“Улаан туг” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан зохиолч, сэтгүүлч Х. Шонхор “Манай сонин, сонины хэвлэх үйлдвэрийн үе үеийн ажилтнуудаас энх тунх аж төрж буй 50 гаруй ахмад байна. Ард иргэддээ мэдээ мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй, том талбарын бичигдэж үлдсэн үүх түүх байдаггүй. Тиймээс ахмадууд бид түүхээ бичиж үлдээх учиртай. “Улаан туг” сонины редакци, сонины хэвлэх үйлдвэр, Дундговь аймгийн үе үеийн сонин хэвлэлийн үүх түүхийг номонд багтаахыг зорьж байна” гэв.
2809 өдөр