Авто тээврийн албан татвар хураалт 51 хувьтай үргэлжилж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын А/58,59 тоот захирамжийн хүрээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалт энэ сарын тавны байдлаар 51 хувьтай байна гэж аймгийн Татварын хэлтэсээс сэтгүүлчдэд мэдээллээ. Тус аймагт нийт 12611 авто машин байдгаас авто тээврийн албан татварыг 5919 тээврийн хэрэгсэл 285,7 сая төгрөгийн татвар, агаарын бохирдлын төлбөрөөр 3630 тээврийн хэрэгслийн 22026,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
3107 өдөр