Оны шилдэг ажил олгогч байгууллагууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 14:40:36
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсээс зохион байгуулсан “Ажил олгогчдын зөвлөлгөөн-2017” өдөрлөг болов. Зөвлөлгөөнд тус аймгийн 300 гаруй ажил олгогч, даатгуулагчийн төлөөлөл оролцлоо. Зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр болон албаны хүмүүс оролцлоо.
Аймгийн ЭМНДХ-ийн дарга Н.Мөнхбаяр: “Бид энэ удаагийн зөвлөлгөөнөө Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 55 жилийн ой, “Эерэг хандлага-Чанартай үйлчилгээ” жилийн ажлын хүрээнд орон нутагт нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилж хэрэгжилтийг нь хангаж даатгалд хамрагдалтын тоог нэмэгдүүлэх, иргэд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, сэтгэл ханамжийг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Мөн аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагуудыг тодрууллаа” гэв. Зөвлөлгөөний төгсгөлд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, Төмөр замын  “Дархан өртөө”, УБТЗ-ын Салхит дахь замын зургадугаар анги, “Уулс ноён”, “Газар буудай”, “Хайрхан түшиг”, “Апполло трейд” ХХК-иуд, АШУҮИС-ийн Дархан дахь салбар сургууль зэрэг ажил олгогч байгууллагуудыг 2017 оны шилдэг ажил олгогч байгууллагаар шалгаруулж цом өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ