“Угтах үйлчилгээ” явуулж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 17:05:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ-аас эрхлэн энэ сарын нэгнээс эхэлж тамгын газарт орж ирсэн иргэдэд “Угтах үйлчилгээ”-г явуулж эхэлжээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Манай тамгын газрын байранд аймгийн ЗДТГ-ын гол зургаан хэлтэсээс гадна хотын Захирагчийн алба, Мэдээлэл технологийн алба, Аудитын газар, Архивын тасаг, Нэг цэгийн үйлчилгээ зэрэг иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг албад ажилладаг.
Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, нээлттэй, ил тод, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэж хэлтэс албадын уялдаа холбоо, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах үүднээс аймгийн тамгын газар ажлын өдрүүдэд өглөөний найман цагаас оройн 17 цаг хүртэл “Угтах үйлчилгээ”-г явуулж байна. Ингэснээр  төрийн үйлчилгээ иргэдэд ойртож нээлттэй, шуурхай байдал дээшилж иргэдийн хүсэлт шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлснээр сэтгэл ханамж нь дээшилнэ” гэлээ.
                                                                                                                                                 Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ