ОХУ-аас 12000 тонн гурил импортлох саналыг Засгийн газарт тавилаа
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Цагааннуурын боомтоор дамжуулан импортоор гурил оруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгөх, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх хүсэлтийг тус аймагт өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед өнөөдөр уламжиллаа.
2768 өдөр