АРХАНГАЙ: Ихтамир сумын Хөхнуурын голомтоос эризипелойд болон тарваган тахал өвчний эсрэг бие илэрчээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын өндөр идэвхтэй Хөхнуурын голомтод хийсэн тарваган тахлын шинжилгээгээр махчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн тоошлыг хянан мэрэгч амьтан, зэм үхдэл олборлон амьтны үс ноолуур, нүхний амсрын гадны шимэгч, махчин шувууны гулгидас ноохой гээд нийт 529 сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн байна.
1025 өдөр