“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээгээр 65 гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоожээ
Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн газраас зохион байгуулсан “Шинэ жил” аяны хүрээнд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг 210, түүгээр үйлчилдэг 23 аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 3 удаа хяналт шалгалтыг зохион байгуулж, 236 байгууллага, аж ахуй нэгж, 23 баар, ресторан, зоогийн газарт нийт 259 албан мэдэгдэл хүргүүлэн, 783 санамж сэрэмжлүүлэг тарааж, биелэлт үр дүнг тооцжээ.
1547 өдөр