Эрчимжсэн аж ахуйг дэмжих ажлыг шат дараатай хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-18 11:56:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь эрчимжсэн мал аж ахуй, загас үржүүлэх аж ахуй байгуулах санал гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг зээлийн бодлогоор дэмжих ажлыг шат дараатай хийж байна. Үүний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд мах сүүний чиглэлийн 2356 толгой үхэр, гахай 371 толгой, тахиа 193 толгой, 116 бүл зөгийг үржүүлж байгаа нь өмнөх оныхоос мах сүүний чиглэлийн үхрийн тоо 0.9 хувиар, гахайн тоо толгой 2.9 хувиар, тахианы тоо 3.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ингэснээр орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд ажлын байраар хангагдан, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

Мөн Ихтамир, Булган, Эрдэнэбулган сумын эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй 8 өрх, 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан, 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжин 30.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.  

Холбоотой мэдээ