Ө.Жамбалсүрэн: Ёс зүйтэй байх нь аливаа эрсдэлээс хамгаалдаг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн ёс зүйн төв, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТТБ-аас хамтран бизнес эрхлэгчдийн дунд “Ёс зүйтэй манлайлал” уулзалт зохион байгуулав. Бизнес эрхлэгч нар ёс зүйтэй байх нь байгууллага, хамт олныг төлөвшүүлж, эрсдлээс хамгаалж, ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг талаар хөндөж байв. Манай улсад өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй, түүнийгээ үйл ажиллагаандаа мөрдөж буй компаниуд байна. Тодруулбал, “Скайтел групп” ХХК ёс зүйн дүрэмтэй болж, Ёс зүйн хороо байгуулан ажиллаж байгаа талаар уулзалтад оролцогч нарт танилцуулж туршлагаа хуваалцсан юм. Энэ талаар тус компанийн Хууль эрхзүйн албаны дарга Ө.Жамбалсүрэнгээс тодруулав.
1195 өдөр