Цэрэг татлага эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн
цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:
Баянгол
дүүрэг – 96 дугаар сургууль
Баянзүрх
дүүрэг – 14 дүгээр сургууль
Сүхбаатар
дүүрэг 31 дүгээр сургууль
Сонгинохайрхан
дүүрэг – 83 дугаар сургууль
Хан-Уул
дүүрэг – 34 дүгээр сургууль
Чингэлтэй
дүүрэг – 5 дугаар сургууль
Нийслэлд хугацаат цэргийн албаны татлагыг 5 дугаар сарын 8 хүртэл зохион байгуулна. Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилд нийслэлд цэрэг татлага зохион байгуулаагүй. Нийслэлийн алслагдсан 3 дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Иргэдийг зөвхөн хил, дотоодын цэргийн анги, салбарын хугацаат цэргийн албанд татах аж.