Өнөө шөнөдөө салхи, шороон шуурга үргэлжилнэ
Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна. 15 цагийн байдлаар нутгийн баруун хэсэг буюу Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сум, зүүн талдаа Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, урд талдаа Өлзийт сумын нутаг болон Мандалговь хот орчмоор шороо шуурч байна. Салхи секундэд16- 18 метр, зарим үед 24 метр хүрч, агаарын температур сэрүүссэн байгааг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.
2990 өдөр