Саналаа өгөх явцад хууль зөрчихөөс урьдчилан сэргийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-06 12:28:23
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Маргааш болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалттай холбогдуулан тус аймаг дахь Цагдаагийн газраас иргэдэд саналаа өгөх явцад сонгуулийн хууль тогтоомж зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.5 дахь хэсэгт “Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх”-ийг хориглосон бөгөөд энэ заалтыг зөрчсөн “Иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна” гэж заасан юм.

Өнгөрсөн сонгуулиудад хуулийн дээрх заалтыг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул Цагдаагийн байгууллагаас ийнхүү иргэдийг хууль зөрчихөөс урьдчилан сэргийлүүлж  байгаа аж. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ