Шинэ ажлын байр бий болгоход 500 сая төгрөгийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-06 19:34:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас олгогддог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аж ахуй нэгж, иргэд, бүлэг, хоршоодод ажлын байр шинээр бий болгох, өргөжүүлэх зорилгоор 500,0 сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар олгохоор болжээ.
Энэ зээл нь 24 сарын хугацаатай, сарын 0,7 хувийн хүүтэйгээр иргэнд 10 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл, аж ахуй нэгж байгууллагад 20 сая хүртэл хэмжээтэй олгох ажээ. Зээлийн өргөдөл болон төслийг өнөөдөр авч дууссан байна. Энэ зээл нь хүртээмжтэй, үр дүнтэй, иргэд бизнесээ өргөжүүлсэн, шинэ ажлын байр бий болсон, орлого нь нэмэгдсэн, эргэн төлөлт нь тасрахгүй байх ийм үр дүнг авч ирэх ёстой гэдгийг хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Аззаяа хэлж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ