Ханиад томуу, аваар ослоос сэргийлэхийг анхааруулав
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин урьд оны мөн үеийнхээс харьцангуй бага байгаа нь цаг агаар тогтуун байгаатай холбоотой байх гэж үзэж байна.
Гэвч өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 5457 хүн амбулаториор үйлчлүүлсний 304 нь томуу, томуу төст гэж оношлогдсон нь нийт өвчлөлийн 5,5 хувийг эзэлж, үүнээс 20 нь уушигны хатгаагаар хүндрэн эмнэлэгт хэвтсэн байна.
2887 өдөр