Төрийн байгууллагуудын автомашины засварт 200 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-26 17:15:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ирэх онд аймгийн төсвийн хөрөнгөөр 10 гаруй төсөл, арга хэмжээг төлөвлөжээ. Тухайлбал Спорт ордны бэлтгэлийн заалны барилгыг барихад 400 сая төгрөг төсөвлөсөн байна.  Ахмадын өргөө, Хүүхдийн ордны чиглэлд 450 сая төгрөгөөр 695м автозам, Арвайхээр сумын Ягаантолгой буюу 6 дугаар баг руу 516 м авто замыг гүүрийн хамт 700 гаруй сая төгрөгөөр тус тус тавина.
Хүүхдийн паркийн тоглоомыг 300 сая, Арвайхээрийн усан санг 150 сая, Арвайхээр сумын төв талбайн засварыг 40 сая төгрөгөөр тус тус шинэчлэх ба төрийн байгууллагуудын автомашинуудын засвар шинэчлэлд 200 сая, төрийн албан хаагчдын сургалт, семинарт 50 сая төгрөг тавьжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ