Соёлын өвийн талаарх ойлголтыг иргэдэд хүргэх асуудлаар сэтгүүлчдийг сургаж байна
Завхан /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Соёлын өвийн төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төв болох Ази Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр Дархан хотод энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалт болж байна.
2798 өдөр