Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зээлд хамрагдах боломжгүй байгаад анхаарлаа хандуулахыг хүсэв
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ард иргэдтэй өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны орой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тайзан дээр ахмадууд, залуу үе, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг суулган уулзалтаа эхэлсэн юм. Уулзалтыг аймгийн төвтэй ойр сумдын иргэд зорьж ирсэн бөгөөд нийт 300 гаруй иргэд хуралд сууж, 70 гаруй иргэн асуулт, саналаа биечлэн болон бичгээр илэрхийллээ.
2668 өдөр