Гол, нуурын мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхаарууллаа
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа аж. Үүний зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг татам орчимд байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна. Иймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
2667 өдөр