Малчдын эдийн засгийн судалгааг анх удаа авч байна
Архангай /МОНЦАМЭ/. "Пипл Ин Нийд" олон улсын төрийн бус байгууллагын ажилтнууд Архангай аймагт гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр малчин өрхийн эдийн засгийн судалгаа хийхээр ирээд байна.
Тэд малчин өрхийн орлого, зарлага нь хэр тэнцэж байгаа юм, зарлага нь орлогоосоо их байвал хэрхэн нөхдөг, байгалийн гамшигт үзэгдлийг яаж даван туулдаг зэргийг судлах гэнэ. Анх удаа хийж байгаа энэ судалгаанд Ихтамир, Чулуут, Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан, Булган, Цэнхэр гэсэн найман сумын малчид хамрагдах юм.
2377 өдөр