ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Ж.Дамдинсүрэн: Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл хангагдаж байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан А/243  дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Архангай аймагт энэ сарын 19-22-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхайн удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, сургуулийн штабын дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Түүнээс гамшгаас хамгаалах үзлэг, команд штабын сургуулийн талаар зарим мэдээллийг тодруулснаа хүргэж байна.
2372 өдөр
Архивын ховор сан хөмрөгт Цэцэн Сартуулын хошууны хүн амын данс хадгалагдаж байна
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1957 оны 10-р сарын 07 ны өдрийн 73-р захирамжаар “Улсын архив” нэртэйгээр  архивын байгууллага байгуулагдаж байжээ. Улмаар 1957 -1998 онд Улсын архив, 1998-2006 онд Архивын тасаг /Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор/, 2007-2008 онд Архивын алба /Засгийн газрын 2007.01.24 № 25 тогтоолоор/, 2008 оноос одоог хүртэл Архивын тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө Завхан аймгийн Төрийн архив нь, төр захиргааны болон төсвийн 187 байгууллага, аж ахуйн нэгж, компануудын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд болон төрийн алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, Төрийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар  нөхөн бүрдүүлэх, дахин боловсруулалт, нягтлан шалгалт хийж жилд 14-45 хөмрөгийн архивын баримтаар баяжилт хийж ажиллаж байна. Ийнхүү 60 жилийн түүхэн ойтойгоо золгож хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэж буй аймгийн Төрийн Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэлтэй уулзаж ярилцлаа. 
2372 өдөр