Өлгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-02 11:57:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар аравдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Мөн хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж агаарын температурын дундаж нь 1-6 хэм дулаан буюу олон жилийн дунджийн орчим байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээс эхлэн хүйтэрч шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэрнэ.

Салхины хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ