Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-02 08:51:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 218 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.

Засаг дарга аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 07-нд болохтой холбогдуулж уг захирамжийг гаргасан бөгөөд 10 дугаар сарын 07-ны 24 цаг хүртэл хэрэгжих юм. Мөн 10 дугаар сарын 06-ны 08:00 цагаас 08-ны  08:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худадан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Захирамж гарсантай холбоотойгоор Баруун-Урт сумын ахмадын баяр болон бусад арга хэмжээ хойшлогдов.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ