Таван асуудал шийдвэрлэж өгөхийг Шадар сайдад уламжлав
Сүхбаатар /МОНЦАМЭ. / Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн
өвөл хур тунадас багатай, агаарын температур олон жилийн
дунджаас дулаан байсан. Энэ нь хаврын хуурайшилт ихтэй, нийт нутгаар түймэр гарах эрсдэлийн гол шалтгаан болжээ. Гал түймрийн
эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд таван асуудал
шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Монгол Улсын Шадар сайд,
Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинг Сүхбаатар аймагт ажиллах үеэр
уламжиллаа.
2330 өдөр