Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-13 17:54:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв,  Санхүүгийн Зохицуулах хороо, БСШУСЯ-ны Насан туршийн боловсролын төв, Бичил санхүүгийн хөгжлийн төвөөс аймгуудад зохион байгуулж байгаа “Санхүүгийн боловсрол олгох” сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Дундговь аймагт амжилттай явуулж байна. 

Сургалтад сум бүрээс Насан туршийн боловсрол хариуцсан багш нар, БСУСГ-ын ажилтнууд нийт 20 гаруй хүн оролцож байгаа аж.

Энэхүү сургалт нь иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжлийг дэмжих зорилго бүхий "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийж байгаа томоохон үйл ажиллагаа юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдод “Санхүүгийн боловсрол олгох сургагч багш”-ын эрх олгож, "Серификат” гардуулах бөгөөд бэлтгэгдсэн багш нар иргэдэд энэ чиглэлээр мэдлэг, чадвар олгох сургалт хийж, зөвлөгөө өгөх ажээ.  

Холбоотой мэдээ