Д.Трампын хүргэн ашиг сонирхлын зөрчилтэй юу?
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнерийн гэр бүлийн “Kushner companies” компани алмас эрдэнийн бизнес эрхэлдэг Израилийн нэг баян чинээлэг гэр бүлээс 50 сая доллар зээлжээ. Тодруулбал, Гвиней улсын Засгийн газрын гишүүдэд их хэмжээний авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдөж буй тэрбумтан Бени Штейнмец гэдэг хүнээс мөнгө зээлсэн тухай New York Times сонины лхагва гарагийн дугаарт бичсэн байна.
2550 өдөр