Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ
ВАШИНГТОН. /Ройтерс/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэрбээр “Хятад улстай хийсэн худалдаанд АНУ 504 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь хоёр талын худалдааны тэнцэл хяналтаас гарсныг харуулж байна” хэмээн мэдэгдэхийн сацуу оюуны өмчийг хулгайлахтай холбоотой хүндхэн нөхцөл байдал үүсдэг талаар сануулжээ.
2225 өдөр