Хятадад баривчлагдсан Канадын иргэдийг суллахыг Д.Туск уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /РИА
Новости/. БНХАУ-д баривчлагдан саатуулагдсан Канадын иргэн Майкл
Ковриг, Майкл Спэйвор нарыг суллахыг Европын зөвлөлийн дарга Дональд Туск
уриалжээ. Энэ тухай тэрбээр Канадын
Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярьсныхаа дараа “Твиттер” хуудсаараа
дамжуулан мэдэгдсэн байна.
АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу Канадын Ванкувер
хотод баривчлан саатуулсан явдал болсны дараа Канад болон Хятад улсын харилцаа
хурцадсан юм. Хожим нь Канадын хоёр иргэн Майкл Ковриг, Майкл Спэйвор нарыг Хятадын
үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэрэгт сэжиглэн байцааж байгаа
тухайгаа Хятадын эрх баригчид Канадын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Мэн
Ваньжоуг баривчилсны хариуд Канадын иргэдийг баривчилсан гэж олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тамааглаж байгаа юм.