Д.Трампын өмгөөлөгч асан луйвар үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн татвараас зайлсхийсэн, Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлыг санхүүжүүлэх дүрмийг зөрчсөн, банкны луйвар үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, М.Коэн өнгөрсөн мягмар гарагт Нью-Йоркын холбооны шүүхэд энэ талаар мэдэгдэл хийжээ.
2068 өдөр