Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-29 12:59:35

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын эрх баригчид ирэх 5 дугаар сарын 1-нээс БНАСАУ-тай залгаа хилд орших Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийг жуулчдад зориулан нээнэ. Энэ тухай БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын яам мэдээлсэн байна.  


Жуулчдын зорин очдог энэхүү газрыг 2018 оны 10 дугаар сард хаасан юм. Өнгөрсөн 9 дүгээр сард талууд цэргийн  хурцадмал байдлыг намжаах тухай тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан хамтын аюулгүй бүсэд минагүйжүүлэх ажил явуулж, харуул хамгаалалтын 20 байрыг буулгасан билээ.  


“Хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалтын ойг тохиолдуулан 5 дугаар сарын 1-нээс эхлэн Хамтын аюулгүй байдлын бүсийн өмнөд хэсгийг нээж байна" хэмээн Үндэсний батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.


Дээр дурдсан хугацаанаас эхлэн жуулчид Панмүнжомд байрладаг түүхэн газруудаар зорчих боломжтой болох юм. Түүнчлэн хоёр Солонгосын удирдагчдын өнгөрсөн оны 5 дугаар сарын 27-нд хамтран суулгасан модыг харах боломжтой аж. 

Холбоотой мэдээ