“Умардын урсгал-2” нь жилд 8 тэрбум еврог хэмнэх боломжийг олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-29 12:23:35

МОСКВА. /TASS/. “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой 2020 онд ашиглалтад орсноор Европын хэрэглэгчид жилд 8 тэрбум еврог хэмнэх боломжтой хэмээн "Известия" сонин мэдээлжээ.


“Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой 2019 оны сүүлчээр баригдаж дуусаад, 2020 он гэхэд ашиглалтад орвол Европчууд илүү бага өртөгтэй хийн эх үүсвэрт хүрч, жилд 8 тэрбум еврог хэмнэх боломжтой. Үнийг 13 хувиар бууруулснаар ийм зүйл болох юм” хэмээн “Nord Stream 2 AG” компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умард Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. 

Холбоотой мэдээ