Өсвөрийн хөл бөмбөгийн аваргууд тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо (ХБХ)-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 07-ноос 18-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд хөвгүүдийн 10 насны ангилалд нийт 19 багийн 266 тамирчид, хөвгүүдийн 14 насны ангилалд нийт 25 багийн 355 тоглогчид, охидын 14 насны ангилалд нийт 11 багийн 100 гаруй тоглогч буюу нийт 700 гаруй тоглогч өрсөлджээ.
1917 өдөр