Хацү башёг Шодай, Токушорюү нар тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-22 17:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдааны дараа Шодай, Токушорюү нар 10 даваатай башёг тэргүүлсээр байна.


Тэргүүлэгчдийн эгнээнээс 1 даваагаар ухарсан Озэки Такакейшо энэ өдөр Такарафүжиг давснаар 9 даваа, 2 унаатай тэргүүлэгчдийг нэхэж явна.


Энэ башёд хамгийн түрүүн 50 хувийн амжилтаа үзүүлсэн Магэаширагийн 17-гоос барилдаж буй Токушорюү, 11 дэх өдрийн барилдаанд Аойяма-г давж 10 даваатай боллоо.


Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Хокүтофүжид унаж 3 даваа, 8 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн нутгийн ах Азүмарюүг давж 7 даваа, 4 унаатай болж 50 хувийн амжилтаа хийхэд нэг даваа үлдлээ. Сэкиваке Эндо энэ өдөр Миёогирюүг давснаар 7 даваа, 4 унаатай болов. Митакэүми, Абиг давж 7 даваатай байгаа бол Аби 5 даваатай байна.


Башёг тэргүүлж буй Шодай энэ өдрийн барилдаанд Дайэшог давж 10 дахь даваагаа авлаа. Харин Озэки Гойэдо, Комүсүби Такаясүг давснаар тэд адилхан 4 даваа, 7 унаатай болов. 

Холбоотой мэдээ