Хацү башёг Шодай, Токушорюү нар тэргүүлсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 10 дэх өдрийн барилдааны дараа Шодай, Токушорюү нар 9 даваатай башёг тэргүүлсээр байна.
Тэргүүлэгчдийн эгнээнээс 1 даваагаар ухарсан Озэки Такакейшо Энхог ошидаши мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай болов. Харин энэ башёд хамгийн түрүүн 50 хувийн амжилтаа үзүүлсэн Магэаширагийн 17-гоос барилдаж буй Токушорюү Чиёомарюүг цүкиотоши мэхээр давж 9 даваатай байна.
Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Миёогирюүг давж 3 даваа, 7 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Цуругишёог ёрикири мэхээр давж 6 даваа, 4 унаатай болов. Азүмарюү С.Тодбилэг, Ютакаяама-д унаснаар 5 даваа, 5 унаатай яваа бол Ютакаяама 8 даваа, 2 унаатай боллоо.
Сэкиваке Эндо, Митакэүми-д унаж 6 даваа, 4 унаатай болж, Митакэүми-гийн даваа, унаа адил 5 болов. Сэкиваке Асанояама энэ өдөр Точиношинд унаснаар 6 даваа, 4 унаатай болж, Точиношин 5 унаа, даваатай болоод байна. Харин энэ өдөр Озэки Гойэдо, Такарафүжиг окүридаши мэхээр давж тэд адилхан 4 даваа, 6 унаатай болов.
Башёг тэргүүлж яваа Шодай энэ өдрийн барилдаанд Шохозаныг ёрикири мэхээр 9 даваатай болж башёг тэргүүлсэн хэвээр явна. Комүсүби Такаясү хатакикоми мэхээр Абиг давж 4 даваатай болсон бол Абигийн даваа, унаа 5 болж тэнцлээ.