Монгол Улсын самбо бөхийн аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-21 12:29:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ нэгдүгээр сарын 16-19-нд боллоо.


Самбо бөхийн УАШТ-ий эмэгтэй багийг ХУД-ийн Женко клуб тэргүүлж, Хилчин спорт хороо, ТЕГ-ын Эрч спорт хороо удаалсан бол эрэгтэй багийг БЗД-ийн Женко клуб тэргүүлж, Алдар спорт хороо, Хилчин спорт хорооны багууд 2, 3 дугаар байрт шалгарсан байна.


Харин байлдааны самбогийн багийн аваргаар Сэлэнгэ аймгийн баг тодорсон бол ТЕГ-ын Эрч спорт хороо, Хүч спорт хорооны багууд удаалжээ.


Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий “Шилдэг шүүгч”-ээр М.Золжаргал /ОУШ/, “Шилдэг дасгалжуулагч”-аар Г.Энхбаяр /БЗД Женко клуб/ тус тус шалгарсан бол УАШТ-ий “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Б.Ойдовчимэд /ХУД Женко клуб/, “Шилдэг эрэгтэй тамирчин”-гаар Б.Амартүвшин /БЗД Женко клуб/ тодорлоо.



Ташрамд дурдахад, Самбо бөхийн 2016 оны дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгө, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ч.Марал-Эрдэнэ УАШТ-д 5 дахь удаагаа түрүүлсэн байна.


Энэ удаагийн УАШТ-ий төрөл, жин тус бүрийн шилдгүүдийг танилцуулж байна.


Байлдааны самбогийн 52 кг-д Б.Ганбаяр /Сэлэнгэ аймаг/

Д.Өлзийбаяр /ДХИС/

Э.Баасандорж /ДХИС/, Д.Уртнасан /Дархан-Уул аймаг/


Байлдааны самбогийн 68 кг-д А.Гантүлхүүр /ТЕГ Эрч спорт хороо/

Г.Баянбат /ТЕГ Эрч спорт хороо/

С.Сүхболд /Хүч спорт хороо/, А.Хүдэртулга /ДХИС/


Байлдааны самбо: 90 кг-д Б.Тэмүүжин /Сэлэнгэ аймаг, Бату констракшн/

Б.Тэнгис /Сэлэнгэ аймаг, Империал гоулдс майнинг/

Д.Очирбат /ТЕГ Эрч спорт хороо/

Ж.Мөнхболд /Хүч спорт хороо/, Ч.Сугархүү /Дорнод аймаг/


Самбо бөхийн эмэгтэйчүүдийн +80 кг-д Б.Мөнхтуяа /Хилчин спорт хороо/

А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/

А.Батзул /ХУД Женко клуб/, Э.Гандиймаа /Хилчин спорт хороо/


Самбо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д Д.Пүрэвдорж /БЗД Женко клуб/

Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/

Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/, Б.Тэмүүлэн /БЗД Женко клуб/


Самбо бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг /ТЕГ Эрч спорт хороо/

Д.Одонтуяа /Орхон аймаг/

Б.Ням-Эрдэнэ /Багахангай/, Б.Хулан /МЖА/


Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 82 кг-д Х.Цагаанбаатар /ТЕГ Эрч спорт хороо/

Б.Алтансүх /Хурд спорт хороо/

Б.Жанлавцогзол /Хаан хүнс дэвжээ/, М.Дагвадорж /Хилчин спорт хороо/


Самбо бөхийн эмэгтэйчүүдийн 56 кг-д Н.Баярмаа /Хурд дэвжээ/

Э.Бадамгарав /Алдар спорт хороо/

Ш.Пагмадулам /ХУД Женко клуб/, Б.Хорлоо /ТЕГ Эрч спорт хороо/


Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 62 кг-д Б.Амартүвшин /БЗД Женко клуб/

М.Тогтохбаяр /Хурд дэвжээ/

Э.Сумьяабазар /БЗД Женко клуб/, Э.Бэхжээ /Багахангай дүүрэг/

Холбоотой мэдээ