Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн энэ 7 хоногт болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-21 15:22:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээн 2020 оны нэгдүгээр сарын 23-26-нд Красноярск хотноо болно.


Чөлөөт бөхийн “Бага дэлхийн аварга” хэмээгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ удаа Монголоос 70 гаруй хүний бүрэлдэхүүүнтэй баг хойд хөршийг зорино.


Энэхүү 31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй манай шилдэг бөхчүүд хүчээ сорин барилдах юм байна. 

Холбоотой мэдээ