Өчигдөр хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний
дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын
зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт,
Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй
товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой
байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт,
шалгалт хийж байна.
1717 өдөр