Өчигдөр хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарчээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-11-21 12:26:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор  1448 тээврийн хэрэгсэл  нэвтэрсэн бол хотоос 1672 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлжээ. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Холбоотой мэдээ