Цахим үнэмлэх, QR системд тулгуурлан хөдөлгөөнийг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-20 20:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын үед Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавина.  


Түүнчлэн, Нийслэлийн онцгой комисс иргэдэд анхааруулга хүргэсээр байна.

Үүнд:

-Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх

-Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.

-Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.

-Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.

-Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.

-Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон гэжээ.

 

Холбоотой мэдээ