Сүхбаатар дүүрэг 350 өрхөд хүнсний багцын тусламж олгож байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-11-21 12:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэг (МУЗН), Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн 1-20 дугаар хорооны 350 өрхөд өнөөдөр хүнсний багцын тусламж олгож байна.


Мөн өчигдөр буюу энэ сарын 20-нд 100 өрхөд хүнсний багцын тусламж олгосон. Тусламж авч буй өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжаар төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон өрх аж.

Холбоотой мэдээ