Хүнсний үйлдвэрийн 5000 гаруй тээврийн хэрэгслийг QR кодоор бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-21 19:20:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр өнгөрсөн хоёр өдөрт хүнсний үйлдвэрийн 5000 гаруй тээврийн хэрэгслийг QR кодоор бүрэн бүртгэлээ. 


Бүртгэлжүүлсэн мэдээллийн ЦЕГ-т өгсөн бөгөөд цагдаагийн албан хаагчид түгээлтийн машины QR кодыг уншуулаад хаанаас хаана хүрэхийг нь харах боломжтой болж байгаа юм. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр УОК-ын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тэрбээр ярихдаа, "Хамгийн түрүүнд иргэдийг хооронд нь харилцаа үүсгэхгүй, өвчин халдаахгүй зорилго тавьсан. Нийслэлд "халтуурын" буюу такси үйлчилгээнд явдаг хэчнээн машин байдаг дата мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагаас аль тээврийн хэрэгсэл ямар зорилгоор хотын төв рүү зорчиж байгааг ялгах боломжгүй байсан. Өнгөрсөн хоёр хоногт хүнсний хүргэлтийн машиныг QR кодоор бүрэн бүртгэлжүүллээ.

Хүнсийг өглөө 7.00-17.00 цагийн хооронд  түгээнэ. Ингэхдээ тухайн машины QR кодоор ямар зорилгоор, хаана хүрэхийг тодорхойлох боломжтой болсон. Ойрын хугацаанд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг, жижиг дэлгүүрийн 10 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлнэ.

Хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний түгээлтийг оройн цагаар хийж, иргэдийн бөөгнөрлийг сарниулсан. Шөнийн түгээлт  60  хувийн амжилттай байлаа. 40 хувьд нь хүргэлтээ өгч чадаагүй нь бидний ажлын дотоод уялдаа холбооноос болсон.

Улс орнуудын туршлагаас харахад хөдөлгөөнийг  90 орчим хувь бууруулснаар халдварын тархалтыг барина гэж байгаа бол бид хөдөлгөөнийг одоогоор 87 хувиар бууруулсан" гэв.

 

 

 

 

Холбоотой мэдээ