Монголын их хэлмэгдүүлэлтийн тухай тусгай үзэсгэлэнг Гванжу хотод дэлгэнэ
Гванжу, БНСУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1921-1990, ялангуяа 1937-1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч олон мянган хүний амийг хөнөөн, соёлын өв, үнэт зүйлс үрэгдэн сүйтгэгдсэн түүхийг илтгэсэн “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Гванжу хотын Азийн Соёлын төвд энэ сарын 24-нд дэлгэнэ.
581 өдөр