ӨНӨӨДӨР: Бизнесийн сургалтад хамрагдах 10.000 залуусыг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-09 06:18:57

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 9-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

-УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана.

11.00 цагт: “Бизнесийн сэргэлт Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бизнесийн сургалтад хамрагдах 10 мянган залуусыг нийслэлд 12 цэгт бүртгэж эхэллээ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Ногдол ашиг шаардсан иргэд халдлагад өртсөн талаар иргэдээс мэдээлнэ.

11.30 цагт:Сэлбэ хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж мэдээлнэ.

12.00 цагт: Сэтгүүлч Т.Шинэбаяр Онцгой байдал хариуцсан Шадар сайдыг огцруулахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ.

13.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд: “Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал болно.



Холбоотой мэдээ