ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-09 11:45:40

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо.


ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Монголд хэрэгжүүлж буй ЖАЙКА-гийн төслийн багийнхантай хуралдаж, 2006 оноос хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь төслийг хэрэгжүүлэх 18 тэрбум төгрөгийг санхүүжилт олгохоор шийдэв. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм. Зээл олгосноор манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг ХХААХҮЯ мэдээлэв. 



Холбоотой мэдээ