Өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан эхэллээ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит ирээдүйн шилдэг бүжигчдийг тодруулах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг хойч үедээ өвлүүлэх зорилготой өсвөрийн бүжигчдийн улсын XIV наадам 11 дүгээр сарын 02-нд Сайншанд хотноо эхэллээ.
2443 өдөр