ДОРНОГОВЬ: “Аясгалан хөг" ардын дууны соёлын үйл ажиллагаа болно
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Аясгалан хөг" ардын дууны “Open mic” соёлын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей сургалт, судалгааны төв хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
4 өдөр