Олон-Овоо баг 75 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-10 17:14:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Фрейндшиф ресурс” ХХК-ийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Олон-Овоо багт 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Элит конкрете” ХХК гүйцэтгэж арванхоёрдугаар сарын 09-нд орон нутагт хүлээлгэн өгсөн байна.

Шинэ  цэцэрлэгтэй болсноор багийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг зуун хувь шийджээ. Орон нутагт хариуцлагатай уул уурхайг буй болгох ажлын хүрээнд 2018 онд нийт 56 аж ахуйн нэгжтэй нийгмийн хариуцлагын хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэх, татварын өргүй, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хөгжүүлэхээр тодорхой зүйлийг тусгасан нь амжилттай хэрэгжиж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг, сумын удирдлагууд, “Фрейндшиф ресурс” ХХК, гүйцэтгэгч “Элит конкрете” ХХК-ийн удирдлагууд болон тус сумын иргэдийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Холбоотой мэдээ